Ж.Амгалан: Хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд 3 жил хүртэл хорих ялтай

ALs
2020 оны 11-р сарын 25 -нд

Халдвар авсан иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон иргэд онцгойлон дэглэм сахих ёстой бөгөөд хэрэв хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд гурван жил хорих хүртэл ял оноох болохыг ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан анхаарууллаа.

Тэрбээр “Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр болон дам хавьтал болсон, түүнийг нь ЭМЯ, ЦЕГ, ТЕГ мэдэгдсэн иргэд онцгойлон дэглэм сахих ёстой. Хэрэв ЭМЯ-наас явуулж буй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай.

Нэгдүгээр болон дам хавьталтай хүмүүс дэг барих хамгийн чухал байна. Ойрын болон дам хавьтлыг олж илрүүлнэ гэдэг нь хамгийн их цаг, хүн хүч шаардсан ажил болоод байна. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эргээд маш их эрсдэл үүсгэж байна.

Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай” гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна