Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг "Уушгины хатгаа өвчнөөс сэргийлэх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна. Пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна.
Эцэг эхчүүд ээ томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг амьдрал ахуйдаа хэвшүүлж үр хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье.
ЭНХРИЙ ҮРСИЙН ЭРҮҮЛ МЭНД ЭЦЭГ ЭХИЙН НЭГЭН ЖАРГАЛАН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна