УОК-ын даргын шуурхай хуралдаан болж байна

ALs
2020 оны 11-р сарын 26 -нд

Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаан Төрийн ордонд болж байна. УОК-ын даргын шуурхай хуралдаан өдөр бүр болж буй бөгөөд цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, шаардлагатай үед шийдвэрүүдийг гаргаж байгаа юм.

Өчигдөр Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хөдөө орон нутаг болон нийслэлд гацсан иргэдийг хэрхэн буцаах талаар тодорхой чиглэлүүдийг өгсөн юм.

Өнөөдрийн хуралдааны дараа хурлаар шийдсэн асуудлуудыг танилцуулах бөгөөд бид мэдээллийг шууд дамжуулан хүргэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна