ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 120 МЯНГАН АМНЫ ХААЛТ УУРХАЙЧДАДАА ТАРААГААД БАЙНА

Отгоо
2020 оны 11-р сарын 27 -нд

 Эрдэнэт үйлдвэр, ажилчдаа Ковид-19 цартахлаас хамгаалах гол хэрэгслүүд болох амныхаалт, гар ариутгах бодисоор бүрэн хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 120 мянган амны хаалтыг ажилчдадаа тараагаад байгаа бол үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын нөөцөд 70 орчим амны хаалт байгаааж. 
Мөн гар ариутгах болон бүх төрлийн гадаргуу халдваргүйтлийн бодисын нөөц хангалттай байгааг Гамшгаас хамгаалах штабын дарга Т.Батмөнх мэдээллээ. Ариутгал халдваргүйтлийн ажлыг гэрээт гурван компани 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж, ажилчдын автобус болон ажлын байрны ариутгалын давтамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна