ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ

ALs
2020 оны 11-р сарын 27 -нд

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.

Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд оролцож чамгүй бүжигчин, дуучин гэдгээ батлаад авсан тэрээр "GUYS666" хамтлагийн Мийгаатай хамтран "Байна уу ээжээ" дуу гаргаж нэг хэсэг олныг шуугиулаад авсан. Өөрийн анхны соло дуу болох "Илд цэцэг" киноны дуу "Амин Эрдэнэ” гэх дуу гаргаж байсан бол энэ удаад /2020.11.25/ “Аяс” гэх дуугаа цацжээ. Уг дууны үгийг П.Дэлгэрбаяр аяыг Г.Онон нар зохиожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна