“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт ням гарагт болно

Отгоо
2020 оны 11-р сарын 28 -нд

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura 2020” онлайн тоглолт  арваннэгдүгээр сарын 29-ний 19 цагт болох гэж байна. Цар тахлын улмаас тус тоглолтыг Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулах аж. Энэхүү тоглолтыг дуу бичлэгийн "Анир" студи зохион байгуулна. Хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээл дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцох юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна