А.Амбасэлмаа: ЭМЯ-наас хөл хориог 14 хоногоор сунгах саналаа УОК-т хүргүүлсэн

Отгоо
2020 оны 11-р сарын 28 -нд

ХӨСҮТ болон ЭМЯ-наас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа баталлаа. Тэрбээр “Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног байна. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Одоо хяналтын үеийн 14 хоног маш чухал.  Учир нь зарим иргэдийн халдвар 19, 20 дахь хоног дээрээ илэрч байгаа учир хөл хориогоо сулруулахгүй байх нь чухал байна.  Тиймээс мэргэжлийн байгууллагууд хөл хориог  хоог сунгах саналаа УОК-т өгсөн. Өнөөдөр эрсдлийн үнэлгээг дахин хийнэ” гэлээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна