Орон нутаг руу явах иргэд шинжилгээ өгч эхэллээ

Отгоо
2020 оны 11-р сарын 29 -нд

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд орон нутаг руу зорчих иргэдийн тээвэрлэлтийг хариуцсан. Тэрээр энэ сарын 26-нд дараах мэдээллийг өгсөн юм. 

-Судалгаагаар 100 мянга орчим зорчигч орон нутаг болон нийслэлд шилжилт хөдөлгөөн хийнэ. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлнэ. Орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээ өгнө. Тээвэрлэлтийг 2 янзаар зохион байгуулна. Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчино.

Замд хооллох газар хаалттай учир хувийн бэлтгэлээ хийх хэрэгтэй. Дуртай газраа зогсож бие засахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулна. Хот хоорондын автобусууд бүгд GPS-тэй. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, өөрийн очих байршилд 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх юм. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ. Яагаад 10 өдөр гэхээр шинжилгээний хүчин чадлаас хамаарч байгээ хэрэг.  Хот хооронд суудлын жижиг машиныг явуулахгүй. Зөвхөн хувийн тээврийн хэрэгсэл болон том оврын автобус явуулна. Автобусны суудлын дүүргэлт 75 хувь байхаар зохион байгуулна. Тасалбарын үнэ нэмэгдэхгүй. 

Шинжилгээ өгөх иргэд 119.mn цахим хаягаар урьдчилан бүртгүүлж, цаг авсны үндсэн дээр заасан хаягаар очиж, шинжилгээ өгнө. Гэвч Баянзүрх дүүргийн 102–р сургуулийн гадаа урт дараалал үүссэн, цагдаа нар иргэдийг авсан цагийнхаа дагуу бус ирсэн дарааллаараа шинжилгээ өгөхийг шаардаж байгаа аж. Энэ нь шинжилгээгээ өгөхөөр очсон иргэдэд хүндрэл учруулан, гадаа хүйтэнд удаан хүлээлгэж, хамгийн гол нь маш олон хүнийг нэг дор цуглуулан биднийг эрсдэлд оруулж байна гэсэн гомдлыг манай редакцад хаяглан ирүүлжээ.         

Сонгинохайрхан дүүргийн Содон хороолол, 19-р хорооны 62-р сургуулийн гадаах байдлыг нэг иргэн цахим орчинд хуваалцжээ. Тэрээр “Өглөө 08.00 цагаас шинжилгээ авч эхлэх ёстой ч эмч нар нь ирээгүй, 09.40-д эмч нар ирээд халаадгүй байна. Одоо халаад авчрахыг хүлээж байна гэсэн” гэж бичжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна