Олимпийн Хорооноос “Олимпын давлагаа” челленж зарлалаа

ALs
2020 оны 11-р сарын 29 -нд

Коронавируст цар тахал гарч улс даяар хөл хорио тогтоогоод байгаа энэ үед гэр бүлийн эрхэм гишүүд, спорт сонирхогчид, Монголынхоо нийт ард түмнийг гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо #ОЛИМПИЙН_ДАВАЛГАА_CHALLENGE-д нэгдэж, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийн дархлаагаа дэмжихийг Монголын Үндэсний Олимпийн Хорооноос уриаллаа. МҮОХ-ноос санаачлан явуулж буй тус уриалгыг дэмжиж, энэхүү челленжид нэгдэж байгаа бол дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ МҮОХ-ны пейж хуудас руу илгээх аж.

Бичлэгийг хүлээн авахдаа оролцогчдын маань хэний челленж хамгийн олон хүн урьсан, хэн нь хамгийн олон найз нөхдөө уриалсан, хэний челленж хамгийн олон хүнд хүрсэн, хэн нь хамгийн олон өвөрмөц дасгал хийсэн зэргээр нь шалгаруулна. Ялагчийг хамгийн олон like, share хийсэн, олон хүнд хүрснээр нь шалгаруулах бөгөөд МҮОХ-ноос бэлдсэн шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулах юм байна.

Ялагчийг МҮОХ-ноос томилогдсон комисс олон нийтэд ил тодоор зарлах болно гэжээ. Энэ онцгой цаг үед та бүхэн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хайртай гэр бүлдээ хэвшүүлээрэй.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна