УЛААНБААТАР ХОТ, СЭЛЭНГЭ, АРХАНГАЙ АЙМАГТ ХӨЛ ХОРИОГ 10 ХОНОГ СУНГАЖ ДАРААХ 18 ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Отгоо
2020 оны 11-р сарын 29 -нд


Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж болж "Covid-19" цар тахлын голомтын бүс болоод буй Улаанбаатар хот, Сэлэнгэ, мөн Архангай аймагт ирэх арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл хөл хориог сунгахаар, харин халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон бусад халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохоор болж, хатуу хөл хорионы дэглэмийг бууруулахаар шийдвэрлэжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн аймагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлнэ. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээг хоригложээ.

Түүнчлэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт дараах 18 төрлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Үүнд:
- Эрчим хүч
- Хүнсний үйлдвэр, худалдаа, тээвэр
- Газрын тосны нийлүүлэлт, тээвэр, худалдаа
- Хот суурин газрын усан хангамж, ариутгал
- Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаа
- Банк, санхүү, хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
- Улсын онц чухал объект
- Малын өвс тэжээл бэлтгэл, худалдаа
- Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр
- Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр
- Модон үйлдвэрлэл, барилгын материалын нийлүүлэлт
- Бараа, материалын цахим хүргэлт
- Нутгийн удирдлага, төрийн захиргаа хэсэгчилсэн байдлаар
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
- Шүүх, нотариат, өмгөөлөл
- Буяны ажил


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна