Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Хүсэлт гаргасан иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд:
Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85000 иргэдээс 76000 иргэн Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төлөвлөлт хийгээд байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас санууллаа.
Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна.
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэж Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна