Австралид хэт халалтын улмаас гал түймэртэй тэмцэх алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Отгоо
2020 оны 11-р сарын 30 -нд

Австрали улсад сүүлийн өдрүүдэд цаг агаар маш халуун болохоор байна. Тиймээс онц байдал зарлан, гал түймэртэй тэмцэх алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Өмнөд Австрали, Шинэ Өмнөд Уэльс, Виктория мужуудад бараг целсийн 40 градус хүртэл халахаар байна. Тиймээс гал түймрийн аюул нүүрлэж магадгүй байгаа юм. Өмнөд Австралийн Марей хотод 47 градус, Ренмарк, Порт Аугустад 46 хэм халахаар байна гэж урьдчилсан байдлаар мэдээлж байна.

Өнөөдөр гэхэд Аделаида мужийн нийслэлд 38 хэм халах төлөвтэй байна. Өчигдөр Аделаида мужийн хойд зүгт халууны улмаас 650 га газарт түймэр гарчээ. Ерөнхийдөө олон бүсэд 38-46 хэм хүртэл халахаар байгаа учраас Гал түймэртэй тэмцэх алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Австралийн хөдөө орон нутгийн гал түймэртэй тэмцэх газрын орлогч дарга Питер Маккечни иргэдэд цаг уурын онц нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг өгөхдөө

“Өнгөрсөн жилийн аймшигт түймрээс хойш дахиад тэр хэмжээний аюул нүүрлэж болзошгүй байна”

гэж анхааруулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна