800 ГАРУЙ АЛБА ХААГЧ ЯВГАН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Отгоо
2020 оны 11-р сарын 30 -нд

Монгол Улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийн хүнс, эм тариа худалдан авахаас бусад хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 1283 байршилд давхардсан тоогоор нийт 800 гаруй алба хаагч явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна