“Apple” компани iPhone хуучин загвар эзэмшигчдэд 500 сая ам.доллар төлнө

Отгоо
2020 оны 3-р сарын 10 -нд

АНУ-ын “Apple” корпорац хуучин загварын ухаалаг гарын утасны үйлдлийн хурдыг санаатайгаар удаашруулсан гэх шүүхэд гаргасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор 310-500 сая ам.доллар төлөхөөр болжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын тойргийн шүүгч Эдвард Давила зөвшөөрөх ёстой аж. Тохиролцоо ёсоор “Apple” компани ухаалаг гар утас эзэмшигч бүрд 25 ам.долларын нөхөн төлбөр олгох юм. Ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг нэмэх эсвэл багасгаж болох гэнэ.

Шүүхэд iOS 10.2.1 үйлдлийн систем бүхий iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, 7, 7 Plus болон SE ухаалаг гар утас эзэмшигчид нэхэмжлэл гаргасан байна.

Тэд утасных нь үйлдлийн хурд программ хангамжийн шинэчилсний дараа илт буурсан хэмээн гомдол гаргажээ.

“Apple” компанийг хэрэглэгчдийн шинэ утас, цэнэглэгч худалдан авах сонирхлыг өдөөхийн тулд санаатайгаар үйлдлийн хурдыг сааруулсан гэж буруутгасан байна. Харин тус компани үүний шалтгааныг агаарын температурын өөрчлөлт болон ашиглалтын хугацаатай холбоотой хэмээн мэдэгдэж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна