24 цагийн байдлаар 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ

Отгоо
2020 оны 11-р сарын 17 -нд

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.   

Өчигдрийн байдлаар Нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоодоор нэвтэрсэн 1610, хотоос гарсан 1683 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 76 ажилтан, алба хаагч хот руу орж ирсэн  3479, хотоос гарсан 7228 зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавин, шаардлагатай тохиолдолд заавар зөвоөгөөг өгч ажилласан байна. 

Энэ өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгсэл, зорчигчдоос коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй байгааг мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна