Цагаан ордон зул сарын баярт бэлэн болжээ

ALs
2020 оны 12-р сарын 02 -нд

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп зул сарын баярт зориулсан цагаан ордныг чимэглэх ажил өндөрлөөд байгааг онцолсон байна. 

Энэ жилийн цагаан ордны зул сарын баярын чимэглэл “Үзэсгэлэнт Америк орон” нэртэйгээр зохион байгуулагджээ. Тэргүүн хатагтай улс эх орондоо хүндэтгэл үзүүлж, мөн АНУ-ын сүр жавхланг харуулахыг зорьсон гэдгээ илэрхийлсэн байна. Цагаан ордон дотор төдийгүй цэцэрлэгт хүрээлэнд байрлах 60 гаруй зул сарын модыг чимэглэх ажилд АНУ ын өнцөг булан бүрээс ирсэн сайн дурынхан оролцсон байна. 3200 гаруй хэлхээ гэрэл, нийт 366 метрийн урттай зүүлт, бусад чимэглэлийг ашигласан байна.  

Энэ жил ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүл цагаан ордонд сүүлийн удаа зул сарын баяраа тэмдэглэх юм.  11-р сарын сонгуулиар Дональд Трамп ялагдал хүлээж, АНУ шинэ ерөнхийлөгчөөр Жозеф Байден сонгогдоод байгаа юм. Жое Байден 1-р сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө.

Нийтэлсэн: Moнг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна