УУШГИНЫ ХАТГАА өвчнөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран "ЦЭВЭР АГААР - ЭРҮҮЛ УУШГИ" гар зургийн уралдааныг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй зохион байгууллаа.
Тус уралдаанд 1-5-р анги, 6-9-р анги гэсэн 2 насны ангилалаар 200-аад бүтээл хүрэлцэн ирж, шилдгүүдээ шалгарууллаа.
Сэтгэл, оюунаа уусган шингээж, бүтээлээ ирүүлсэн бүх оролцогч нартаа #БАЯРЛАЛАА
Шалгарсан бүтээлүүдтэй танилцан, Уушгины хатгаа өвчнөөс сэргийлэх дэлхийн өдөрт нэгдээрэй...
Зураг бол дүрсээр илэрхийлэгдэх яруу найраг юм...
Шагналт байранд орсон хүүхдүүддээ баяр хүргэе!
Бага анги I-V
1-р байр Б.Анаржин /105-р сургууль 3ё анги/
2-р байр Э.Содбилэг /Монгени сургууль 4д анги/
3-р байр А.Номин-Эрдэнэ /48-р сургууль 4-р анги/
Дунд анги VI-IX
1-р байр А.Юмжирдулам /23-р сургууль 9а анги/
2-р байр Э.Эгшиглэн /Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын ЕБ-н 2-р сургууль 6б анги/
3-р байр Бямбарагчаа /62-р сургууль 8в анги/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна