Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч нарын баг орон нутагт ажиллаж байна

Отгоо
2020 оны 11-р сарын 10 -нд

Томуу, томуу төст өвчин(ТТТӨ)-ий улирал нь КОВИД-19 ба бусад халдваруудтай хавсарч тохиолдох эрсдэл өндөртэй, ихээхэн онцлогтой улирал болохоор байгаа тул тус төв нь ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын хэрэгжилт, ТТТӨ-ий дэгдэлтийн үед хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил аргазүйн дэмжлэгт зөвлөмжийг өгч ажиллаж байна.

     Энэ ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч А.Оюунчимэг, Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Р.Батсолонго нараар ахлуулсан зөвлөх эмч нарын баг Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, хүүхдийняаралтай тусламж, эрчимт эмчилгээний бэлэн байдал, нярайн түнхний хэт авиан скрининг оношилгоо, эмчилгээний хэрэгжилтийн бодлогын бичиг баримт, эмнэлзүйн заавар, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, бэлэн байдлыг үнэлэн, дэмжлэгт хяналт хийн, аймаг тус бүрд зөвлөмжийг хүргүүллээ.

  Мөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байранд дадлагажуулах сургалтыг зохион байгуулж, Монгол-Швейцарийн хамтарсан SMOPP төслөөр нийлүүлэгдсэн хэт авиан аппаратны засвар, тохируулгыг хийж, мэргэжил аргазүйгээр ханган ажиллав.

Говь-Алтай аймаг

govialtai2

govialtai3

govialtai4

Дорнод аймаг

dornod1

dornod2

dornod3

Сүхбаатар аймаг

svhbaatar1

svhbaatar2

svhbaatar3

Хэнтий аймаг

hentii1

hentii2

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна