ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас ЭМС-ын 224 тоот тушаалын дагуу “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2020 оны 11 сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг хурлаар “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн өнөөгийн байдал”; ”Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвээр ТСА-ны их эмч Б.Мөнхзаяа, Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг нар мэдээлэл хийв.
Хуралд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, ХУД-ийн ЭМТ, Багануур дүүргийн ЭМТ-ийн өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч, зөвлөгч, сувилагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бүхий 72 эмч, мэргэжилтэн цахимаар (zoom) холбогдон оролцлоо. Өсвөр үеийн эмч нар аль болох ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээг сар бүр оруулж байгаа байдалдаа дүгнэлт хийж, мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж ажиллахыг санууллаа. Цахим хуралд идэвхитэй оролцсон та бүхэнд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна