Томуу, томуу төст өвчин (ТТТӨ)-ий улирал нь КОВИД-19 ба бусад халдваруудтай хавсарч тохиолдох эрсдэл өндөртэй, ихээхэн онцлогтой улирал болохоор байгаа тул тус төв нь ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ТТТӨ-ий дэгдэлтийн үед хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын хэрэгжилтийг үнэлж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Солонгоор ахлуулсан зөвлөх эмч нарын баг Архангай, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, хүүхдийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний бэлэн байдал, нярайн түнхний хэт авиан скрининг оношилгоо, эмчилгээний хэрэгжилтийн бодлогын бичиг баримт, эмнэлзүйн заавар, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, бэлэн байдлыг шалгуур үзүүлэлтээр үнэлэн, дээрх аймгуудад зөвлөмжийг хүргүүлэн, мэргэжил аргазүйгээр ханган ажиллав.
Мөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байранд дадлагажуулах сургалтыг зохион байгууллаа.
Архангай аймаг
Хөвсгөл аймаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна