“ЭХИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Отгоо
2020 оны 10-р сарын 23 -нд

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2020 оны 10 сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

   Цахим хурлыг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ удирдан явуулж, Монгол улсын эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, Төрөх тойрон үеийн кардиомиопати, авах арга хэмжээ сэдвүүдээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугир нар мэдээлэл хийв.

   Цахим хуралд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ амаржих газар, аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч нар, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүд, дотор, зүрх судасны эмч, Өмнөговь, Дорнод, Булган аймгийн ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтэн бүхий 245 хүн Zoom-р холбогдон оролцлоо.

   Эрхтэн тогтолцооны эмгэгийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх, жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар багаар хамтран шийдэх, шаардлагатай тохиолдолд эхийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх зэрэг асуудлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэхийг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ анхаарууллаа.

                 Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна