2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагт ЭХЭМҮТ-ийн "Эрдмийн өргөө" хурлын танхимд "2018-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ" зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ЭМХТ-ийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Б.Дашлхүмбэ нар нээж, үг хэллээ.
Энэ жил ЭХЭМҮТ-ийн үндсэн мэргэшил эзэмшүүлэх 2 жилийн сургалтаар 32 хүүхдийн эмч, 19 эх барих, эмэгтэйчүүдийн эмч; төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх 6 сарын сургалтын 9 чиглэлээр 40 эмч амжилттай төгсч, эх хүүхдийн эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн зах зээлд нийт 91 эмч мэргэжилтэн бэлтгэгдэн гарлаа.
Энэ жилийн төгсөлтийн баярын нэг онцлог нь “ЭХЭМҮТ-ийн төгсөгчдийн холбоо” байгуулагдан, төгсөгчдийн төгөл байгуулах эхлэл тавигдсан юм.
Авралын гэгээ нарыг алган дээрээсээ мандуулж
Асрал энэрлийн сэтгэлээр түмэн олныг эдгээж
Энэрлийн гэгээн нарыг энэхэн биенээсээ цацруулж
Эх, үрсийн төлөө зүтгэх эрхэм хийгээд хариуцлагатай үйлс нь дэлгэрэн түгэх болтугай.
Төгсөлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт багш нартаа баярлалаа...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна