Коронавирусийн халдвартай иргэн зугтах гэж оролджээ

Отгоо
2020 оны 12-р сарын 04 -нд

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусийн халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргосон хэрэг өчигдөр гарчээ. 

Зугтахыг завдсан иргэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг, 50 гаруй насны хүн бөгөөд түүний дүү Н-ээс нь 12 дугаар сарын 1-нд коронавирусний халдвар илэрч, батлагдан эмнэлэгт хүргэгдээд байжээ. 

. Хариу гарсны дараа Аймгийн онцгой комиссын зүгээс холбогдон, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгдээд тархварын судалгааны хуудсын асуумжийг бөглүүлсэн аж.

Гэтэл иргэн Б энэ хооронд "хашаандаа нойл орчихоод ирье" гэж гараад зугтсан бөгөөд Аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч, цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр нэн даруй саатуулсан байна.  

. Иргэн Б-г тусгай багаж ашиглан саатуулсан бөгөөд барьсныхаа дараа хамгаалах хувцас өмсгөн эрсдэлгүй болгосон аж.  

Иргэн Б гэрээсээ холдоогүй саатуулагдсан ч түүний явсан маршрутыг тогтоохоор Аймгийн онцгой комисс тандалт явуулж эхлээд байна. 

Зугтсан иргэний дүү Н эмнэлэгт хүргэгдээд хоёр хоносон байсан тул түүний хүүхдүүдэд Сүхбаатар сумын ЗДТГ-аас хоол хүнс, нүүрс түлээ хүргэж өгч байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна