Гашуунсухайт боомт орчимд ажиллаж буй жолооч нараас PCR шинжилгээ авч байна

Отгоо
2020 оны 12-р сарын 06 -нд

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.

Шуурхай бүлэгт УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээврийн газрын алба хаагчид багтан ажиллаж байгаа юм.

Шуурхай бүлгийн гишүүд “Шивээнхүрэн”, “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллах юм.

Өмнөговь аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарын PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч мэргэжилтнүүд хоёр ээлжээр хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна