БНХАУ саран дээр төрийн далбаагаа мандуулсан дэлхийн хоёр дахь улс болов

ALs
2020 оны 12-р сарын 06 -нд

БНХАУ дэлхийн дагуул саран дээр төрийн далбаагаа мандуулсан дэлхийн хоёр дахь улс болж түүхэнд бичигдэж байна. Хятадын үндэсний сансар судлалын байгууллага саран дээр төрийн далбаагаа мандуулсан гэрэл зургийг /2020.12.04/ хэвлэл мэдээллээр цацжээ.

Өчигдөр Хятадын Чанъэ-5 хөлөг робот станцын тусламжтайгаар сарны гадаргууны хөрснөөс дээж аваад эх дэлхий рүү буцахдаа төрийн далбааныхаа зургийг буулгажээ. Уг робот төхөөрөмж сарны гадаргуунаас авсан 2кг орчим хөрс шороо, чулууны дээжээ аваад сарны тойрог замд эх дэлхийд буух хөлөгтэй холбогдож, улмаар дээжийг Чанъэ-5 хөлгийн тусгай зориулалтын төхөөрөмжид дамжуулах юм байна. дээжийг дамжуулах үйл явц дууссаны дараа уг робот төхөөрөмжийг ашиглалтаас гарган, зөвхөн дээж бүхий хөлөг эх дэлхий рүү буцах тохиромжтой цагаа хүлээн сарны тойрог замд 7хоног орчим байх юм байна. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай биелвэл БНХАУ сарнаас дэлхийд дээж авч ирсэн дэлхийн гурав дахь улс болж, АНУ, хуучнаар ЗХУ-ын дараа түүхэнд бичигдэх юм. Хятад улс нь 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисэгчээ дэлхийн тойрог замд оруулж байсан. Харин 2019 оны эхээр сарны цаад талд сансрын станцаа буулгаж, сансрын гүрэн болсноо зарласан юм.

Одоо Чанъэ-5 хөлгийг сар руу сансрын нисэгчтэй хөөргөх, саран дээр шинжлэх ухааны бааз байгуулах боломжийг Хятад улс судлаж байна, гэхдээ хэзээ эхлүүлэх тухай цаг хугацааны тов хараахан гараагүй байна. Одоогоос 51жилийн өмнө буюу 1969 онд АНУ-ын Аполло 11 хөлгийн багийнхан саран дээр хөл тавихдаа төрийн далбаагаа сарны гадаргуу дээр зоож үлдээсэн түүхтэй. Хамгийн сүүлд 1976 онд хуучнаар ЗХУ Луна24 хөлгөө сарруу илгээж, сарны хөрснөөс цуглуулсан дээжээ дэлхийд авч ирж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна