Криштиану Роналду дээд амжилтын эзэн болов

ALs
2020 оны 12-р сарын 06 -нд

Аваргуудын лигийн "G" хэсгийн тавдугаар тойрогт Италийн "Ювентус" Украины "Динамо"-г 3:0-ээр хожив.

Ф.Кьеза 21, Криштиану Роналду 57, А.Мората 66 дахь минутад гоол оруулсан юм. 35 настай португали довтлогч Аваргуудын лигд талбайдаа хийсэн тоглолтод 71 дэх гоолоо оруулж, дээд амжилтын эзэн болов.

Түүнчлэн энэ гоол түүний замналын 750 дахь гоол аж. Өмнөх рекордыг эзэмшиж байсан Аргентины шигшээ болон Испанийн "Барселон" багийн довтлогч Лионель Месси алдарт "Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэндээ 70 гоол хийсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна