“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын анхны “Уул уурхайн сөрөг нөлөөлөл, нөхөн сэргээлт” онлайн сургагч багш бэлтгэх сургалтыг БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /Мерико МЖЛ/-ийн дэмжлэгтэйгээр 45 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Сургалтад тус яамны мэргэжилтнүүд, судалгааны төвийн багш нар хамрагдаж, сертификатаа гардан авлаа.
Цаашид төв, орон нутгийн байгаль орчны ажилтнууд, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагууд, байгаль орчны чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллага, судлаачид, оюутан, сурагчдад сургалт зохион байгуулж, байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна