Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоолоо

Отгоо
2020 оны 12-р сарын 08 -нд

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл болон бусад аймаг, сумдад гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхлэн орон нутаг руу буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймагт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж эхэлжээ. Тодруулбал, Завхан аймаг, сумын төвийн зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна. Эрсдэлтэй бүс нутгаас цөөнгүй иргэн тус аймагт ирж байгаа тул Завхан аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргажээ.

Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоолоо

Улаанбаатар хотоос гэхэд Завхан аймагт очихоор 5000 орчим хүн бүртгүүлснээс өчигдрийн байдлаар 1800 гаруй хүн очжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна