ЭНЭ САРД 3 УДААГИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ХИЙНЭ

ALs
2020 оны 12-р сарын 09 -нд

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард 3 удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргалаа. 11 сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжид хамруулахаар төлөвлөж байна.

Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаанд зогсоогоод байсан билээ. Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна