Франц иргэнтэй хамт байсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Отгоо
2020 оны 3-р сарын 11 -нд

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулан эхнээсээ шинжилгээний хариу гарч эхэлжээ.

Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүнээс иргэн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу одоохондоо гараагүй бөгөөд энэ ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан хэллээ.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгахаар болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна