A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

ДОХИО: Өнөөдөр Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхи 18-20 м/с хүрч ширүүснэ

ДОХИО: Өнөөдөр Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхи 18-20 м/с хүрч ширүүснэ

Отгоо
2020 оны 12-р сарын 11 -нд

ДОХИО!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна.

Өнөөдөр Говь-Алтай аймгийн  өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

2020 оны арванхоёодугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Багануур хот орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна