ХУВААРЬ: Энэ сард хийх тусгай үүргийн НИСЛЭГҮҮД

ALs
2020 оны 12-р сарын 11 -нд

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард тусгай үүргийн гурван удаагийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргалаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг энэ сарын нислэгт тэргүүн ээлжид хамруулах юм байна.  

Монгол Улсад 11-р сарын 11-нд дотоодын халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаанд зогсоогоод байсан билээ. Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ хэмээн Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна