Нобелийн шагнал гардуулах ёслол Стокгольм, Осло хотуудад болно

Отгоо
2020 оны 12-р сарын 11 -нд

Нобелийн шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалт хэдхэн цагийн дараа болох гэж байна. Энэхүү арга хэмжээг 1896  оны 12-р сарын 10-ны өдөр таалал төгссөн тус шагналыг үндэслэгч Альфред Нобелийн дурсгалд  зориулан  энэ өдөр зохион байгуулж ирсэн түүхтэй. Гэвч шинэ коронавирусний цар тахлаас  болж энэ оны Нобелийн  шагналтнуудыг тодруулах үйл явц төдийгүй шагнал гардуулах ёслолын зохион байгуулалтад ч өөрчлөлт  оруулаад байна.

Нобелийн шагналтнуудыг тодруулахтай холбоотойгоор зохион  байгуулдаг ихэнх арга хэмжээг  энэ жил  цахим хэлбэрт шилжүүлж,  уулзалт хүлээн авалт  зэргийг  нь  цуцалсан. Өмнө нь шагналтнууд Нобелийн шагналын алтан  медаль дипломаа энэ  өдөр  Шведийн хаан Карл  16-р  Густаваас  гардан  авдаг байсан Харин Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу Осло  хотын захиргааны  ордонд Нобелийн энх тайвны  шагналыг  гардуулдаг байсан  юм. Гэвч 2020 оны Нобелийн шагнал  хүртэхээр  болсон хүмүүсийн шагналыг урьдчилан олгосон юм. Тодруулбал шагналын  эздийг  оршин суугаа  улс оронд нь буюу Герман, Их британи, АНУ, Итали улсад Шведийн дипломатуудын  оролцоотойгоор алт медаль, дипломыг нь  гардуулан  өгсөн юм. Харин  ёслолын энэ арга хэмжээний бичлэгийг  Шведийн  SWT болон Норвегийн NRK  телесувгуудаар дамжуулах  юм байна. 

Харин Стокгольм, Осло хотуудад болох шагнал гардуулах ёслолын үндсэн ажиллагаанд цөөн тооны хүн оролцох юм  байна. Ослод болох шагнал гардуулах ёслолд энэ жилийн энх тайвны  шагнал хүртэхээр болсон НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид  хүрэлцэн ирээд  байгаа юм. Цар  тахалтай холбоотойгоор Норвеги улс хилийн чанадаас ирсэн хүмүүсийг 10 хоног тусгаарлалтанд оруулах журамтай ч энх тайвны  шагнал хүртэх төлөөлөгчдөд   зөвхөн шинжилгээ авч эсрэг гарсан  байх ёстой гэдэг шаардлага  тавьсан  байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна