Монголын бяцхан уран нугараачид мөнгөн цом хүртжээ

ALs
2020 оны 12-р сарын 11 -нд

Монголын бяцхан уран нугараачид Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн цом хүртжээ. ОХУ-д онлайнаар зохион байгуулагдсан энэ тэмцээнд дэлхийн 19 орны 200 гаруй өсвөр насны циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдсөн байна.

   Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Икс Роузис” уран нугаралтын төвийн 8-11 насны уран нугараачид анх удаа олон улсын тэмцээнд оролцож, “Тэнгэрийн цэцэгс” уран нугаралтын үзүүлбэрээ сонирхуулж, мөнгөн цом хүртсэн талаар уран бүтээлчид дуулгалаа.

   Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхиийлөгч Т.Будаас тэмцээний талаар тодруулахад “ОХУ-ын Соёлын яамнаас Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнийг энэ жил арваннэгдүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан. Энэ тэмцээнд дэлхийн 19 орны циркийн 200 гаруй өсвөр насны жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдлөө. Тэмцээнийг олон улсын 26 мэргэжлийн шүүгч шүүж ажилласан. Монголын бяцхан уран нугараачдын хувьд анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцож, мөнгөн цом хүртлээ. Энэ жилийн онлайн тэмцээний алтан цомыг Хятадын уран нугараачид хүртсэн” гэв.

127228541_1287175928309043_8738348063242510008_o
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна