Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Отгоо
2020 оны 12-р сарын 12 -нд

2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 8-13 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: үүлшинэ. цас орохгүй. салхи баруун хойноос секундэд 6-11 метр. өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Багануур хот орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна