Өнөөдөр 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

Отгоо
2020 оны 12-р сарын 14 -нд

Засгийн газрын 9-ний өдрийн хуралдаанаар өнөөдөр буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулж буй.

Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүй бөгөөд тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм. Өнөөдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслүүд 08-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй. 

Харин маргааш 2, 7-оор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй. Өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл гараад буй бөгөөд энэ нь ташаа юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Дугаарын хязгаарлалт: 

  • Даваа гарагт 1, 6-аар төгссөн 
  • Мягмар гарагт 2,7-оор төгссөн 
  • Лхагва гарагт 3, 8-аар төгссөн 
  • Пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн 
  • Баасан гарагт 5, 0-оор төгссөн тээврийн хэрэгсэл тус тус хөдөлгөөнд оролцохгүй. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна