2020 оны “Алтан бөмбөг”-ийн эзэн Н.Наранболд

ALs
2020 оны 12-р сарын 14 -нд

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг - 2020" ёслолын ажиллагаа өчигдөр /2020.12.12/ анх удаагаа Виртуал хэлбэрээр орон даяар шууд хүрлээ. 

Зургаа дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдсан "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээнд Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифа, Боруссиа Дортмунд багийн тоглогч асан Карл Хайнц Ридл, FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгийн хөгжил хариуцсан захирал, Арсенал багийн дасгалжуулагч асан Арсен Венгер нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

2020 ОНЫ “ШИЛДЭГ ГООЛ”-ЫН ЭЗЭН Н.НАРАНБОЛД

МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Шилдэг гоол”-оор “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболдын “Улаанбаатар сити”-ийн хаалганд оруулсан гоол тодров.

Олон нийтийн санал асуулгаар тодорсон “Шилдэг гоол” номинацад Н.Наранболдын гоолын 620 санал, “Хангарьд” клубийн тоглогч А.Базархүүгийн гоол 616 санал, “Хангарьд” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнийн гоол 385 санал авч шилдэг гуравт үлдээд байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна