12 сард тусгай үүргийн 4 нислэг үйлдэж 720 иргэнээ авчирна

ALs
2020 оны 12-р сарын 14 -нд

ГХЯ: НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний газартай хамтран ажиллаж 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардлыг НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргуулахаар ажиллаж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л. Мөнхтүшиг: “МУ-ын шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу 12 сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болоод байсан ч иргэдийн хүсэлтийн дагуу Франкфурт руу дахин нэг нислэг нэмэлтээр  үйлдэхээр болсон. 11 сард Франкфурт руу хийх байсан нислэг маань 250 хүний суудалтай буюу том оврын  онгоц байсан. 12 сарын 20 хүртэл том оврын онгоц тусгай захиалгат ачааны нислэгтэй байгаа тул  иргэдийг олон хоног хүлээлгэн хүндрэл учруулахгүй, аль болох ойрын хугацаанд авчрах зорилгоор 12 сарын 16-ны өдөр  Франкфурт руу жижиг оврын онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөсөн байсан. Харин Шатар сайдын өгсөн чиглэлийн дагуу 12 сарын 17-ны өдөр дахин Франкфурт руу нислэг үйлдэхээр болсон”-ыг мэдээллээ. Ингэснээр энэ сард 4 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 720 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар болжээ. Гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсноо консулын газартаа мэдэгдээд байсан.  НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний газартай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардлыг тус сангаас төлөхөөр төлөвлөж байгааг мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна