Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард багтаан гурван удаа тусгай үүргийн нислэг хийхээр төлвөлсөн. Тэгвэл дахин нэг нислэгийг нэмж нийт дөрвөн нислэг үйлдэхээр боллоо.
Үүнд:
12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 17-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 720 иргэнээ татан авах юм.
Улсын онцгой комиссоос "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримтлан, зочид буудлын коридорт камер суурилуулан, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгосон.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна