Сөүл хотын сургууль, цэцэрлэгийн хичээлийг дахин цахим хэлбэрт шилжүүллээ

Отгоо
2020 оны 12-р сарын 15 -нд

БНСУ-д өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол 900 хүрлээ. БНСУ-ын Засгийн газрын зүгээс гурван долоо хоногийн турш эрчимтэй арга хэмжээ авч халдварын тархалтыг багасгахаар ажиллаж байна. 

Одоогоор Сөүл болон ойр орчмын хотуудад 150 түр шинжилгээний цэг байгуулан иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж байгаа. Учир нь халдвар авсан иргэдэд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа нь халдвар эрчимтэй тархахад нөлөөлж байгаа юм. 

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Сөүл хотын боловсролын газраас өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал Сөүл хотын бүх цэцэрлэг, бага сургууль, тусгай сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна