Англид коронавирусний “шинэ төрөл” илэрчээ

ALs
2020 оны 12-р сарын 15 -нд

Коронавирусний шинэ төрөл Английн зарим хэсэгт хурдтай өсч үржиж байгааг тогтоосон байна. 

Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Матт Ханкок 60 гаруй газарт энэ шинэ төрлөөс үүсэлтэй халдвар гарсан гэж хэлжээ.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, Их Британийн эрдэмтэд нарийн дэлгэрэнгүй судалгаа хийсэн гэж онцоллоо.

Вакцин энэ вирусний эсрэг нөлөөлөхгүй байж ч магадгүйг мөн дурдсан байна.

Их Британийн Лондон, Кент, Эссекс, Хертфордшир зэрэг газруудад илүү тархалттай байгааг тэрээр парламентын танхимдаа мэдээлжээ.

Одоогоор бараг 60 гаруй орон нутагт илрүүлсэн, Английн өмнөд хэсэгт илүү их буюу 1000 гаруй тохиодол бүртгэгджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна