Засгийн газраас цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн бол усны хэрэглээ ямар түвшинд байгааг Ус сувгийн удирдах газраас тодрууллаа.
Усны үнийг тэглэсэн Засгийн газрын тогтоол гарснаас хойш 3-4 хоног өнгөрөхөд нийслэлчүүдийн хэрэглээнд ямар ч өөрчлөлт ороогүй. Улаанбаатар хот хоногт 145-155 мянган шоо метр ус хэрэглэдэг. Хэрэглээ энэ түвшиндээ байгаа. Мөн нийслэлийн хэмжээнд хоногт 160 мянган шоо метр бохир ус татан зайлуулдаг. Ачаалал хэвийн түвшиндээ байна гэж УСУГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Солонго мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна