АНУ-аас Монголд 50 ширхэг амьсгалын аппарат хандивлажээ

ALs
2020 оны 12-р сарын 17 -нд

Цар тахлын халдвартай тэмцэхэд зориулан АНУ-аас Монголд хандивласан 50 ширхэг амьсгалын аппаратыг өнгөрсөн шөнө Монголд авчирчээ. Тусламжийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас /USAID/ өгсөн байна.

АНУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески энэ талаар өөрийн твиттер хуудаснаа "Аливаа хямралын үед анд нөхөд хамтдаа байдаг. Монгол дахь Стратегийн түншүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, КОВИД19-тэй тэмцэхэд туслахаар Америкт үйлдвэрлэсэн амьсгалын 50 аппарат авчирлаа" хэмээн жиргэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна