АНУ "Moderna" компанийн вакцинд зөвшөөрөл олголоо

ALs
2020 оны 12-р сарын 19 -нд

Долоо хоногийн өмнө эхний вакциндаа зөвшөөрөл олгож, Цагаан ордны албан тушаалтнууд болон эмнэлгийн ажилтнуудаа хамруулж эхлээд байсан АНУ хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олгожээ. Тус улсын Хүнс, эмийн захиргааны зөвлөх хороо пүрэв гаригт хуралдаж, “Moderna” компанийн вакциныг 18-аас дээш насны эрсдэлт бүлгийнхэнд хамгийн сайн вакцин тул яаралтай хэрэглэх зөвшөөрлийг өгчээ. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш юм.

Цар тахлын халдвараас 94 хувь  хүртэл хамгаалдагийг нь тогтоосон  “Moderna” вакцинаас АНУ 200 сая тунг авахаар тохиролцжээ. Тийн зөвшөөрөл олгосон даруйд зургаан сая тунг нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн байна. Америк эмнэлгийн ажилчид болон гэрийн асаргаанд байдаг хүмүүсээ эхэнд вакцинжуулахаар төлөвлөжээ. Мөн “Moderna” вакцинаас Канад улс 56 сая тун, Их Британи долоон сая, Европын холбоо 80 сая тун, Япон 50 сая, Өмнөд Солонгос 20 саяыг урьдчилсан захиалжээ.

Энэ вакциныг -20 градуст хадгалж болохоороо давуу талтай.  Учир нь “Pfizer” вакциныг -75 градуст хадгалах учир тээвэрлэлт хийхэд хэцүү юм.“Moderna” компани нь АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод байрладаг бол  “Pfizer” компани Герман, Бельги гэсэн хэд хэдэн оронд салбартай. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна