МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ-ийн гишүүн, "Техник Импорт" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа нар Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабияа Аль-Тунэйжитэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын эмэгтэйчүүдийн холбооны хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан туршлага судлах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах зэрэг хамтын ажиллагааг зохион байгуулахаас гадна хоёр орны эмэгтэйчүүд бие биенийхээ соёлоос суралцаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Эх сурвалж: МЭХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна