Сүүлийн хоёр өдөр эрчим хүчний хэрэглээ 50-75 мВт-аар буурчээ

ALs
2020 оны 12-р сарын 19 -нд

Ирэх оны 7 сар хүртэл айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэх засгийн газрын тогтоолтой холбоотойгоор хэрэглээ өснө гэдгийг тооцоолсон. Гэсэн тооцоолсноос хоёр дахин өссөн гэдгийг салбарын сайд онцоллоо. Тодруулбал, 100 орчим мВт-аар өснө гэж тооцсон ч 200 мВт-аар өссөн байна.

17:00-21:00 цаг нь эрчим хүчний оргил ачааллын үе. Энэ цагт л хэмнэлттэй горимоор ашиглах нь зөв хэмээн Н.Тавинбэх сайд уриаллаа. Харин холбогдох албаныхан мэдэгдэл хийж, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг хэрхэн хөнгөлөх журмын талаар танилцуулсны дараа буюу сүүлийн хоёр өдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээ тогтворжиж эхэлсэн байна. Ялангуяа ахуйн буюу гэр хороолол, орон сууцны айл өрхийн хэрэглээ 10-15 мВт-аар буурчээ. Мөн албан байгууллагууд ч хэрэглээгээ 50-70 мВт-аар бууруулсан байна. Ингэснээр нийт хэрэглээ 50-75 мВт-аар буурч, үндсэндээ хэвийн горимд шилжиж байгаатай адил хэмжээнд очсон болохыг  сайд онцоллоо.

Цахилгаан, дулааны эрчим хүч нь нарийн технологиор өндөр үнээр гардаг бүтээгдэхүүн. Иймд үр дүнтэй, зохистой хэрэглэхийг уриалж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна