ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"12-р сарын 19-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораториуд, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт 8416 хүнд шинжилгээ хийхэд 8 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Коронавирус илэрсэн найман тохиолдлын 6 тохиолдол нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой, хоёр тохиолдол нь Франкфуртын онгоцоор 12-р сарын 19-ний өдөр ирсэн иргэдийн шинжилгээнээс хоёр хүний шинижилгээнд коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн Герман улс, Унгар улсаас транзитаар нисэж ирсэн хүмүүс юм. Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлалтад байрлуулаад 24-48 цагийнн дотор ирсэн бүх зорчигчоос шинжилгээ авч байна. Тиймээс энэ хүмүүс гаднын улс оронд байхдаа халдварт өртсөн байна.
Монгол Улсад тэр дундаа Улаанбаатар хотод маш том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Энэ цаг үед бас гаднаас халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүмүүсийн тоо хэдий олон болно төдий чинээ иргэдийн дунд халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Дотоодын голомтыг хязгаарлаж цомхотгож, гаднаас нэмэлтээр халдвар авсан иргэд нэмэгдээд байвал мэргэжлийн байгууллагад нэлээд бэрхшээлтэй болох байдал харагдаж байна. Тэгэхээр цаашдаа анхаарах байх аа.
Орон нутагт сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Улаанбаатарт өмнө нь бүртгэгдэж байсан голомтолсон халдваруудын хавьтлуудыг тусгаарласан, хяналтаас гарах хугацаа болоогүй байгаа. Энэ хүмүүсээс авсан давтан шинжилгээнүүдэд одоогоор коронавирус илрээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна