Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, тус голомтод өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 26 хүн бүртгэгдээд байна.
Халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тэг зогсолт хийнэ гэж зарим хэвлэл мэдээлж буй юм. Энэ талаар НОК-оос тодруулахад,
“Яг одоо /2020.12.19-ний 19.55 цаг/ Нийслэлийн онцгой комиссын ээлжит хурал болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна. Хурлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тэг зогсолт хийх тухай яригдаагүй. Тэг зогсолт хийх шийдвэр НОК-оос гаргаагүй. Мөн ийм шийдвэрийг УОК-т уламжлах санал гаргаагүй” хэмээн үгүйсгэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна