Баянзүрх дүүргийн иргэдэд бусад эмнэлгүүдээс тусламж, үйчилгээ авах боломжийг бүрдүүлээд байна.
Тодруулбал, тус дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой. Харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт авахаар зохицуулжээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар илэрснээс хойш ойрын болон дам хавьтлын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглаж байна.
"Хоёр хоногийн хугацаанд хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа ч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна” гэв.
Коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам нь хувь хүний хариуцлагатай үйлдэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон баримталж, байгууллагын QR кодыг заавал үүсгэж үйлчлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалах үүргийг биелүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн сануулав.
Ташрамд дурдахад, ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн мэдээгээр, Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос корнавирусний халдварын тохиолдол 32 болоод байна. Тус эмнэлэгт нийт 379 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна