А.Амбасэлмаа: Улаанбаатарт өргөн хэмжээний том дэгдэлт гарлаа

Отгоо
2020 оны 12-р сарын 21 -нд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатарт коронавирусийн халдварын өргөн хэмжээний том дэгдэлт гарлаа гэж мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"2020 оны 12-р сарын 20-ны өдөр 5961 хүнд PCR шинжилгээ хийхэд үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 31  тохиолдол нь БЗД-ийн халдварын голомтоос, 1 тохиолдол нь 19-ний өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Ингэснээр БЗД-ийн эмнэлгээс гаралтай голомт 62 боллоо. Хэдийгээр БЗД-ийн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгээд халдвар авсан боловч тэр өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт байдаг учраас нэлээн өргөн хүрээтэй том дэгдэлт гарсан гэж иргэд ойлгох хэрэгтэй.

Батлагдсан 62 тохиолдлыг гэрийн хаягийн байршлаар нь танилцуулбал:

  • Баянзүрх-50, 
  • Баянгол-2 ,
  • Налайх-1,
  • Хан-Уул-1,
  • Чингэлтэй-5 ,
  • Сонгинохайрхан-2 тохиолдол байна.

Ойрын болон хоёрдогч хавьтал 1136 хүнийг илрүүлж, 662 хүнийг эмнэлэгт ажиглан тусгарлалаа. Хоёрдогч хавьтлыг гэрийн ажиглалтад тусгаарлалаа. Батлагдсан 62 тохиолдлоос 46 нь эхний, 16 нь давтан шинжилгээгээр вирус илэрсэн." гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна